Szanowni Państwo!

Witam na stronie internetowej, która ma stanowić formę podsumowania mojej misji dyplomatycznej w Mongolii, zakończonej z końcem lipca 2009 roku. Pełniłem zaszczytną funkcję Ambasadora Rzeczypospolitej Polskiej w tym interesującym i dla wielu z Państwa egzotycznym kraju od 12 grudnia 2005 roku. Obserwowałem w tym okresie kilka znaczących wydarzeń politycznych (zmiany kilku rządów, wybory parlamentarne, kilkudniowy stan wyjątkowy po ogłoszeniu ich wyników, zaskakujący wynik wyborów prezydenckich), organizowałem wizyty polskich polityków, dziennikarzy, artystów i biznesmenów. Liczne miejsca i sytuacje udało mi się udokumentować fotograficznie i w formie tekstów, które będę systematycznie Państwu udostępniał.

W 2008 roku w prestiżowej galerii mongolskich plastyków w centrum Ułan Bator eksponowałem wystawę moich zdjęć pt. „Mongolskie dzieci”. W październiku 2009 roku  wystawa ta była zaprezentowana w Lesznie, stolicy regionu, z którym jestem związany od wielu lat. Zdjęcia dzieci stanowią niewielką część materiału, obejmującego kilka tysięcy ujęć wykonanych przede wszystkim w Mongolii, ale też w Chinach, Wietnamie, Korei, Indonezji, Indiach, azjatyckiej części Rosji.

Zapraszam do dyskusji, komentarzy i pytań. Deklaruję gotowość udzielania odpowiedzi, porad i rozszerzających wyjaśnień, opierając się na świeżej jeszcze pamięci, posiadanej dokumentacji, nawiązanych kontaktach i przyjaźniach z wieloma wspaniałymi i serdecznymi wobec Polski i Polaków mieszkańcami tego kraju.

Zbigniew Kulak


Миний Монгол

Эрхэм хүндэт Хатагтай, Ноёд оо!

2009 оны 7 дугаар сарын сүүлчээр дуусгавар болсон өөрийн дипломат ажил үүргээ дүгнэн, дэлгэж буй интернет хуудсанд минь тавтай морилно уу. Миний бие та бүхний ихэнхэд алс хол сонсогдож болох энэхүү сонирхолтой улсад Бүгд Найрамдах Польш Улсыг төлөөлөн суух Элчин сайдын нэр хүндтэй үүрэгт албыг 2005 оны 12 дугаар сарын 12 –ны өдрөөс гүйцэтгэж эхэлсэн билээ. Энэ хугацаанд би маш өндөр ач холбогдол бүхий улс төрийн үйл явцуудын (хэд хэдэн засгийн газар солигдох үйл явц, парламентын сонгууль болон сонгуулийн дүнг танилцуулсны дараа зарлагдсан хэдэн өдрийн онц байдал, ерөнхийлөгчийн сонгуулийн гайхашруулсан үр дүн) гэрч болж, польшийн улс төрчид, сэтгүүлчид, урлаг соёлынхон, бизнес эрхлэгчдийн айлчлалуудыг зохион байгуулсан. Мөн маш олон үйл явдал болон газар орны тухай бичиж, зургийг нь авч баримтжуулсан бөгөөд энэ бүхнийгээ та бүхэнд үргэлжлүүлэн хүргэсээр байх болно.

2008 онд Улаанбаатар хотын төвд, монголын томоохон Уран зургийн галарейд миний “Монгол хүүхдүүд” нэртэй фото зургийн үзэсгэлэн гарсан бөгөөд уг үзэсгэлэнгээ би нутагтаа буцаж ирснийхээ дараагаар 2009 онд ажил амьдралтай минь олон жилийн турш холбоотой байгаа мужийнхаа нийслэл Лешно хотод дэлгэн тавьсан билээ. Хүүхдүүдийн эдгээр зураг бол гол төлөв Монгол оронд бас Хятад, Вьетнам, Солонгос, Индонези, Энэтхэг, ОХУ-ын азийн хэсэгт авсан олон мянган зургийн маань ердөө багахан хэсэг юм.

Та бүхнийг сэтгэгдлээ үлдээн, надтай харилцан ярилцаж, сонирхсон асуултуудаа асуухыг урьж байна. Ой санамжинд минь шинээрээ байгаа дурсамжууд, хадгалан үлдсэн баримтууд болон Польш орон, польш иргэдэд элэгтэй, найрсаг сайхан харилцаатай байдаг миний олон монгол найз нөхөд, тэнд тогтоосон харилцаа холбоондоо тулгуурлан та бүхний асуултанд хариулж, зөвлөгөө өгч, тодорхой асуудлыг тодруулахад туслалцаа үзүүлэхдээ бэлэн байна гэдгээ үүгээр илэрхийлье.

Збигнев Кулак